11.10

Суллагдсан иргэдийг нийгэмшүүлээр зүтгэж яваа эмээ

“Заяу тайж” нийгэмлэгийн тэргүүн өдгөө 70 настай эмээ Ц.Тамара Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүжигчдийг нийгэмшүүлэх тал дээр ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Тэрбээр зургаан гэр барьж, гэртээ найман ялтан авсан байгаа ажээ. Тэднийг нийгэмшүүлэх, урлаг соёлын арга хэмжээтэй танилцуулахаар мөн ажил төрөлд зуучлахаар их ажил амжуулж хөөцөлдөж яваа гэнэ. 

Гэтэл хорихоос суллагдсан иргэдийг нийгэмшүүлэхэд төрийн байгууллагууд хүндрэлтэй хандаж байгаа талаараа ч учирласан юм. Түүний барьсан гэрт есөн хүн байснаас нэгийг нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, нөгөөд нь ар гэрийнхнийг нь олж өгөөд явуулсан талаараа ярьжээ.