БЗД-ийн нутаг, Шар хадны эцэст таксины жолоочийг дээрэмдэж, амь насыг нь хөнөөхийг завдсан хэрэг гарлаа. Сэжигтэн этгээд нь таксины жолоочид очих газраа хэлж, уулын энгэрт эзэнгүй газар очсон хойноо араас нь хоолойг нь боож, “мөнгө, гар утсаа өг, алан шүү” гэж сүрдүүлсэн байна.
Харин аз болж таксины жолооч гэмт этгээдтэй тэмцэлдэж, зодолдсон бөгөөд цагдаа дуудаж амжсан байна. Улмаар цагдаагийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, гэмт этгээдийг баривчилсан гэнэ.
Хохирогч мэдүүлэг өгөхдөө “Үсээ хусуулсан муухай царайтай, зэрлэг залуу байсан. Эхлээд гэртээ очих байгаа гэж хэлсэн. Харин дараа нь найзындаа очихоор боллоо гэж худлаа газар зааж, эзэнгүй хээр газар очоод дээрэмдэхийг завдсан” гэсэн юм.
Г.Төмөр