11.10

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна. 

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр буюу 2015  оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн  07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэллээ. “Яаралтай цуглар” дохиогоор аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, 26 мэргэжлийн ангийн нийт 526 хүн, 158 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.