АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг саатуулсан. Түүнийг авилгын хэргээр буруутган ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид хориод байна. Гэтэл үүний дараа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг Г.Шийлэгдамбын хэрэгт холбоотой хэмээн үзэж, шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан.
Г.Ганчимэгийг шалгахдаа урьдчилан хорих 461-р ангид саатуулж байв. Харин АТГ-аас дээрх мэдээллийг үгүйсгэж, “цагдан хориогүй, шалгаж байгаа” гэсэн юм. Гэтэл тус мэдээлэл үнэн болох нь батлагдаж, “Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, баривчилсан байна. Мөн Г.Шийлэгдамбыг байцаах 14 хоногийн хугацаанд УПЕГ-аас яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах гэнэ. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана” гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлнэ гэжээ.