Зохиолч Б.Шүүдэрцэцэг ном бичиж эхэлжээ. Тэрбээр “Улаан пальто” кино зохиолоо тууж болгон бичиж байгаа аж. Энэ тухайгаа зохиолч бүсгүй“Номоо компьютероор биш гараар бичих сонирхолтой байлаа. “Домогт Ану хатан”-ы зарим бүлгийг мөн л гараар бичээд дараа нь компьютертээ хуулсан. “Зургадугаар сарын цас” туужийнхаа ихэнх бүлгийг бас л гараар бичиж билээ. Заримдаа бичихээс халгах, хүчлээд ч юу ч гарахгүй үе бий. Тийм үед өөрийгөө хуурч гараар бичдэг юм. Компьютерийн ард суухаар гацаад гараар“гялалзтал” урагшлах нь сонин шүү. “Эх дагины өчил” роман 2016 онд гараас гарах эсэхийг хэлж мэдэхгүй л байна. Ачлалт ялгасан Эх дагина Ц.Дондогдулам гэдэг хүний ертөнцөд амьдарч байж л роман төрнө” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Б.Сийлэн