11.13

Гуравдугаар эмнэлгийн Зүрх судлалын тасгийг шинэчлэн засварлажээ

П.Н.Шаштины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Зүрх судлалын тасагт 30 гаруй жил их бүрэн засвар шинэчлэл хийгдэж байгаагүй аж. Тэгвэл ТОСК-ийн захирал А.Гантулгын санаачилгаар "Ногоон гэр хөгжил" ТББ-ын захиалгаар 28 хоногийн хугацаанд тус тасгийг олон улсын жишигт нийцүүлэн засварлаж дууссан байна. Засварын ажлын нийт зардлыг барилгын салбарын 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хандив өгч бүрдүүлсэн бөгөөд өнөөдөр хүлээлгэн өгөхөөр болжээ. 

Г.НАРАН