11.16

”Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын араас Улаанбаатар нэгтгэлийн 200 хүн явах нь

  Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас хортой хэмээн Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи хэлсэн байдаг. Энэ үгийн утгыг нийслэлчүүд бид яс махандаа шингэтэл хангалттай ойлгож байна. Ардчиллын төлөө тэмцэгч, Сүхбаатарын талбайд трактортай цуглаан зохион байгуулж, Улсын баатар хэмээн өргөмжлөгдөж явсан Э.Бат-Үүл өнөөдөр албан тасалгааны цонхоор амьдралыг хэрхэн хардаг болсныг хаа ч таарах энгийн иргэн хэлээд өгөх биз. Хүүгийнхээ компанид таван тэрбумын тендер авч өгсөн, 410 тэрбумыг үр ашиггүй зарцуулсан гээд бичвэл урт цуваа хөвөрнө. Өөрийнх нь эсрэг ярьсан амтай болгоныг шүүхэд өгч, ажилтай болгоныг халж, 95 жилийн түүхтэй сониныг хэвлэлийн хурлын мэдээлэл нийтэлснийх нь төлөө шүүхэд өгч 50 саяыг нэхэх болсноор нь ардчиллын баатар өнөөдөр хэн болсон нь харагдана.

         1. Хар баасан гариг. Энэ үгийг дэлхийд, Монголд гээд хаа сайгүй таагүй зүйл тохиосон болохоор олон нийтийн сүлжээнийхэн ийнхүү нэрийдэв. Францад болсон террорист халдлага, “Эрдэнэс Тавантолгой”-н Үйлдвэрчний эв-лэлийн дарга С.Эрдэнийн үйлдлийг хэвлэл мэдээл лийн хэрэгслээр хангалттай анализ хий сэн тул энэ удаад нуршаад хэрэггүй болов уу. С.Эрдэнийн эл үйлдлийг ард түмний бухимдал дээд цэгтээ хүрсний илрэл хэмээн олонхи тайлбарлаж байна. Их аврагаас эхлээд олон хүн болж бүтэхгүй зүйл, засч залруулах ажил их байгааг сануулж жагсч цуглах, тэмцэхээ дор бүртээ илэрхийлж буй. Дээрх зүйлүүд бараг л олны нүдэн дээр ил болж хүн бүр хар баасан гаригийн дүгнэлтээ хийж байгаа биз ээ. Тэгвэл С.Эрдэнийг зулын гол болж байх яг тэр мөчтэй давхцан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн удирдлагууд 200 орчим хүнээ түр зогсолт хэмээх нэрийн дор ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан байх юм. Эдгээр 200 орчим ажилчин зургаа хүртэлх сарын хугацаанд цалингийн доод хэмжээний тэтгэмж авч гэртээ амарна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-нажилчид цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмжээр найман сар сул зогссоноос болж үйлдвэрчний эвлэлийн дарга нь зулын гол болсон байдаг. Гэтэл Улаанбаатар нэгтгэлийнхэн цалингийн доод хэмжээгээр ажилчдаа амраах нэрийдлээр ажлаас чөлөөлж байгаа нь энэ. Нийслэлийн цаашлаад улсын хэмжээнд 200 гэр бүл орлогоосоо салж, талхны мөнгөгүй болж байна гэсэн үг. Эдгээрээс хоолноосоо салсан хэд нь зулын гол болж, тэмцлийн ямар хэлбэрийг сонгохыг таахад бэрх. Ер нь нийгэм ийм бухимдалтай байхад гарах үр дүнг нь бодоход аймшигтай.

2.Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийг 2012 оны сонгуулийн дараа Хот тохижилт, үйлчилгээний газар, Тэмдэгтийн үйлдвэр зэрэг хэд хэдэн газрыг нэгтгэн байгуулж байв. Байгуулсан цагаас нь НИТХ-ын төлөөлөгч Д.Энхсайхан гэх эрхэм удир-даж буй. Нийслэл хотын цэцэрлэгжилт, цэвэр цэмцгэр байдал гээд хамаг л ажлыг энэ байгууллага хийдэг. Гэвч байгуулсан цагаас хэл ам таталж Аудитын газраас гаргасан дүгнэлтээр гурван жил туйлын хангалтгүй, эмх замбараагүй нь дээд цэгтээ тулсан гэсэн дүгнэлт авчирсан. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтын томоохон тоо эргэлддэг энэ газрын удирдлагууд хэний ч үгэнд оролгүй дур зоргоороо үйл ажиллагаа явуулсаар ирсэн байдаг. Ядаж л Аудитын газраас гаргасан алдаагаа засдаггүй юм билээ. Ганцхан жишээ дурдахад ерөнхий инженер нь малын эмч мэргэжилтэй гэж байгаа. Нийслэлийн хамгийн том голлох үүрэг гүйцэтгэдэг байгууллагын ерөнхий инже-нер нь малын эмч гэхээр хэн бүхний толгойд яажшуухан буух нь ойлгомжтой.

3.Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл энэ оны хагас жилийн байдлаар тав орчим тэрбумын алдагдалтай ажиллажээ. Иймээс тэд 200 орчим ажилтнаа сул зогсоож байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Удирдлагын алдаатай бодлогоос болж алдагдалтай ажилласан хэрнээ үйл лайг нь ажилч дадаа үүрүүлж байна гэж ойлгож болно. Энгийн логикоор компанийг муу удирдсан удирд лагын баг тэр чигтээ огцрох ёстой. Гэвч нийслэлийн өмчит компани ингэдэггүй ажээ. Өрөнд оруулсан эрх мэ дэлтэн хоолтойгоо үлдэж ажилчид үйл лайг нь талхны мөнгөөрөө төлж байгаа нь энэ. Магадгүй энэ Үүл баатраар удирдуулсан нийслэлийн багт шударга шийдвэр байж мэдэх юм. Яагаад гэхээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгт гэл өнгөрсөн хугацаанд хангалтгүй ажиллаж байсныг нийслэлийн удирдлагууд мэдэ-хийн дээдээр мэдэж байв. Бүр ТУЗ-ийн даргаар нь ажилладаг хотын Ерөнхий менежер Ч.Бадрал “Яачихсан газар гэж ийм байдаг юм бэ” хэмээн ха-лаглаж байсан гэдэг. Гэвч НИТХ-ын төлөөлөгч учир яаж ч чаддаггүй гэдэг юм билээ. Дээ рээс нь Д.Энхсайхан АН-ын “Алтангадас” фракцийн хүн учир дураараа дургих эрхтэй нэ гэн гэдэг.

4.Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас хортой хэмээн Мьянмарын ардчиллын тө-лөө тэмцэгч Ан Сан Су Чи хэлсэн байдаг. Энэ үгийн утгыг нийслэлчүүд бид яс махандаа шингэтэл хангалттай ойлгож байна. Ардчиллын төлөө тэм-цэгч, Сүхбаатарын талбайд трак тортай цуглаан зохион бай-гуулж, Улсын баатар хэмээн өргөмжлөгдөж явсан Э.Бат-Үүл өнөөдөр албан тасалгааны цонхоор амьдралыг хэрхэн хардаг болсныг хаа ч таарах энгийн иргэн хэлээд өгөх биз. Хүүгийнхээ компанид таван тэрбумын тендер авч өгсөн, 410 тэрбумыг үр ашиггүй зар-цуулсан гээд бичвэл урт цуваа хөвөрнө. Өөрийнх нь эсрэг ярьсан амтай болгоныг шүүхэд өгч, ажилтай болгоныг халж, 95 жилийн түүхтэй сониныг хэвлэлийн хурлын мэдээлэл нийтэлснийх нь төлөө шүүхэд өгч 50 саяыг нэхэх болсноор нь ардчиллын баатар өнөөдөр хэн болсон нь харагдана.

Хамгийн энгийн жишээг энд дурдаж бяцхан харьцуулалт хийе. Өнгөрсөн бас нэгэн хар баасан гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг чөлөөлөхийн тулд алдаа мадаг бүхий хоёр захирамж гар сан байдаг. Эхнийх нь алдаатай байсан учир тэр дор нь засч гаргав. Ингэж улайрах болсон шалтгаан нь тун энгийн бөгөөд хөгийн. Нийслэлийн МАН-ын бүлгийн 12 төлөөлөгч Үүл баатрыг 410 тэрбумыг үр ашиггүй зарцуулсан хэмээн огцрох бичиг өргөн барьжээ. Сөрөг хүчний хувьд байх л үзэгдэл. Гэвч энэхүү үйлдэл нь ардчилал хэмээн цээжээ дэлдэгч баатар даргад таа-лаг даагүй учир хамтран ажил лах боломжгүй боллоо гэжээ. Ингээд Б.Саранчимэг ажилгүй болов. Зургаан жил үр хүүхдийнхээ адил бөөцийлөн байж, улаан шороо ухан байж босгосон ажлаасаа үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хөндийрсөн нь энэ. 2009 оноос хойш түүний хөдөлмөрөөр улаан шороо эргэсэн газарт цэцэрлэгт хүрээлэн боссоныг хэн ч хэлнэ. Үндэс-ний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 22 төрлийн 110 мянга гаруй мод сөөг ургаж, 29 га талбайг зүлэгжүүлэн арчилгааг тогтмол хийснээр нийслэлийн ногоон байгууламжийн23 хувийг бүрдүүлж байна. Дээр нь Улаанбаатар хотод хам-гийн том буюу 40 метрийн радиустай усан оргилуур оргилж, 30 га талбайд 4G Wimax-WiFi-интернэтийн орчин бүрдсэн гээд тоочоод байвал урт жаг-саалт гарна.

Энэ бол еэвэнгийн нэг тал. Харин нөгөө талд нь 200 орчим хүнийг ажилгүй болгож, гурван жилийн хугацаанд90 тэрбум төгрөг зарцуулж хэ вийн ажиллаж байсан бай гууллагыг таван тэрбум төгрө гийн алдагдалд оруулсан Д.Энхсайхан болон түүний баг ажлаа хээвнэг хийж сууна.

Б.Саранчимэг ажилласан хугацаандаа гаднын байгууллагаас 5.3 тэрбумын хөрөнгө оруулалт авч ирсэн бол Д.Энхсайхан 90 тэрбумыг зарцуулж, таван тэрбум төгрөгийн алдагдал нийслэлд үүрүүлсэн.

Үүл баатрын хүссэн ардчилал энэ бололтой. Нийслэлчүүдийн очих дуртай газрыг бий болгосон, ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлсэн эмэгтэй хотын даргын дайсан уу. Эсвэл нийслэлийн хөрөнгийг үрэн таран хийж ажилчдаараа туг тахисан Д.Энх сайхан гэх эрхэм Үүл баат рын дайсан уу. Бодох л асуудал.