11.16

С.Эрдэнэд эрүү үүсгээгүй, харин хохирогчоор дууджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнэ энэ сарын 13-нд өөрийгөө шатаасан. Түүний энэ үйлдэл нь ажилдаг компанийнх нь 200 гаруй хүн олон сарын цалингаа авч чадахгүй байгаа мөн удирдлага нь үндэслэлгүй ажилчдаа цомотгож байгааг эсэргүүцсэн аж.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийх үеэр өөрийгөө шатаасан С.Эрдэнийг цаг алдалгүй 103-аар Түлэнхийн төвд хүргэсэн. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим сайтад С.Эрдэнэд Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцааж байгаа талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтнаас тодруулахад “С.Эрдэнийг хохирогчоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа” гэсэн юм. Харин тодорхой албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 95-1-ээр мөрдөн байцааж байгаа аж. Энэ зүйл заалт нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэл гэсэн байдаг.

Г.Төмөр