Хонь - (3/21-4/19)
Саад болох, хөндлөнгөөс оролцох, бусдаас анхаарал шаардах нь өнөөдрийн ажлын бүтээмжийг бууруулна. Ядаж л зарчимч байж, үнэт цагаа ач холбогдолгүй дэмий үрэлгүй цаг хугацаатай уралд. Та ажлын талбартаа ганцаараа ажилладаг бөгөөд ажлын орчин тань чимээгүй тул илүү цагаар ажиллах санал ирнэ. Энэ үед та хойшлуулсан ажлаа гүйцээж хийн хугацаанд нь өгнө. Ямар нэг чухал зүйлийг буруу байранд тавихаас болгоомжил. Таны сэтгэл гонсгор байсан үед ч бизнесээ огцом уналтаас аврах чадвартай. Шахаж шаардсан зөвлөгөөнд та эелдэг хандахгүй, уур хүргэсэн өөрчлөлтүүд болно.
Үхэр - (4/20-5/20)
Мэргэн ухаан, шударга ёс, хүмүүнлэг гэгээн үйлсийн өдөр. Тиймээс бусдын тусламжинд татгалзсан хариу өгөх, харамч хахир зан гаргах, хар амиа хичээх зэргийг цээрлэ. Харин хэтэрхий гүн гүнзгий хандах нь сэтгэл зүйд хүндээр тусч, улмаар эрүүл мэндэд таагүй нөлөөлөхийг сана. Таны нам жим байдал өдөр тутмын бужигнасан амьдралаас хол байж, амар тайван байхад туслах болно. Ингэснээр та өөртөө амралт өгч, эрч хүчээ хангалттай нөөцөлж авах болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь.
Ихэр - (5/21-6/21)
Гарч буй алдаа нь зохион байгуулалт хариуцлага шаардана. Ирээдүйг төлөвлөж материаллаг байдлын мөнгө нөөцлөн чухал үед гарга. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Янз бүрийн хүмүүстэй ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн товлох нь амжилттай. Магадгүй та үнэт зүйлсээ алдаж мэднэ. Аль эсвэл хуучин тохиролцооноос болж мөнгө төлөх болно. Эргэн тойрныхонтойгоо харилцахдаа анхаарал сэрэмжтэй байгаарай. Танихгүй хүмүүстэй муудалцах, гал гарах асуудал үүснэ.
Мэлхий - (6/22-7/22)
Гоо сайхны эмчилгээ хийлгэх, үсчинд очиход сайн өдөр. Харшлаа эмчлүүлбэл үр дүн өндөртэй байна. Өдрийн эхний хагаст хамтрагч нарын ёс зүйгүй байдал, муу санаатнуудын гүтгэлэг, хуурамч амлалт, том хэмжээний санхүүгийн алдагдалд орж магадгүй. Ажилдаа таагүй зүйлтэй тулгарахгүйн тулд өөрийн асуудал, төлөвлөгөөг хэн нэгэнд ярих хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд амжилттай байх магадлалтай. Хосын харилцаа таатай байна. Зөвхөн ойрын, дотны хүмүүстэйгээ итгэмжилсэн харилцаа тогтоо.
Арслан - (7/23-8/22)
Долоо хоногийн эхний хагаст найз нөхөдтэйгөө ойлголцож чадаагүйгээс ажил хэрэг зогсонги байдалд орно. Таны цаашдын үйл ажиллагаанд хамаарах хүмүүсийн байр суурь үзэл бодол таныхтай таарахгүй, эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаа ба арилжаа наймаанд явбал таагүй зөвхөн алдагдалд оруулна гэдгийг анхааралдаа ав.
Охин - (8/23-9/22)
Түншүүдтэйгээ харьцах, сургалт, шинэ ажил эхлэхэд таагүй өдөр. Од эрхэс таны эрүүл мэндэд аюул тулгарч буйг зааж байна. Таныг мөнгө санхүүгийн алдагдал, гэр орны ахуйн асуудлууд, эсвэл гэр бүлд хэрүүл маргаан хүлээж байж мэднэ. Хувь заяаны гэнэтийн эргэлтэнд бэлэн байхын тулд бие сэтгэл, бодол санаа, үйл хөдлөлөө цэгцэл. Бодлогогүй амлалтыг бүү хий. Хэрвээ та аялалд явах, өөрөө машин жолоодох бол зам дээр болгоомжтой бай. Бэртэх, авто осолд орж болзошгүй. Зөн билгээ дага. Архи хэрэглэх, хоолоо ховдоглон идэх нь эрүүл мэндэд хортой.
Жинлүүр - (9/23-10/22)
Өнөөдөр удирлагын зугээс дарамт шахалт ирнэ. Карьерт таагүй явдлууд тохиолдоно. Магадгүй удирдлага гүйцэтгэхэд төвөгтэй эсвэл таны ажил үүрэгт хамааралгүй даалгавар өгнө. Чухал асуудлуудыг шийдвэрлэх мөн чухал бичиг баримттай ажиллахгүй байхыг зөвлөж байна. Хамгийн гол нь өөрийн хүсэл тэмүүллээ тодорхойл. Өдрийн хоёрдугаар хагаст романтик уулзалт болно. Гэхдээ нэлээн төвөгтэй хамтрагчтай тулгарч болзошгүй мөн сэтгэл гутралд орсоноор хурдан хугацаанд хэвэндээ орж чадахгүй байна. Нөхцөл байдалтай эвлэрч хамт олонтойгоо эв нэгдэл итгэлээ бэхжүүлэхийг хичээ. Энэ үед хамт олонтойгоо шинэ ажил эхлүүлж болно.
Хилэнц - (10/23-11/21)
Ямар ч маргахын аргагүй амжилттай өдөр болно. Таныг өнөөдөр бэрхшээл зогсоож чадахгүй бөгөөд харин та улам гялалзсаар байх болно. Ёс суртахууны зарчмаа хамгаалах, дотоод эрх чөлөө гэсэн уриан дор өнөөдрийг өнгөрөөх төлөвтэй. Таны хийж байгаа ажил тийм хурдан үр дүнгээ өгсөнд сэтгэл хангалуун байна. Авьяас чадвараа бусдад харуулах боломж тохионо. Мөн ажил хэрэгч, багаар ажиллах чадвараа дайчлах хэрэгтэй
Нум - (11/22-12/21)
Албадмал зардлууд гарах, өр зээлээ төлөх магадлалтай. Санхүүгийн бэрх асуудлуудаар урьд төлөвлөсөн төлөвлөгөөгөө сайтар мөрд. Бодлогогүй түрэмгий алхмаас зайлсхий. Нисэх хүчин электрониктой холбоотой төслүүдэд мөнгөө бүү оруул. Энэ төсөлд таныг азгүйтэл отож байна. Гэнэтийн сонирхолтой шинэ санал авна. Өнөөдөр эртний найзтайгаа эсвэл эсрэг хүйстэнтэйгээ уулзахад таатай мөн алга болсон зүйлээ олно. Магадгүй гэр бүл дэх асуудлаа шийдвэрлэнэ.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр хийх хэлэлцээрүүд маш амжилттай болно. Талууд хэл амаа түргэн ололцоно. Урьдчилсан тохиролцоог удаан хугацааны гэрээ хэлцэл болгохыг хичээ. Та бүх юмнаас залхаж, хамтрагчаасаа дутагдал олж, түүн рүү зандарч эхлэх бололтой. Хүүхдүүдтэй холбоотой үүссэн асуудлаас болж бие биенээ гомдоохоос болгоомжил. Уян хатан байж, аливаа зүйлд хэтэрхий их найдах хэрэггүй. Ингэх нь таныг болзошгүй аюулаас хамгаалах болно. Хэрэв зарим зүйл таны хүссэнээр болохгүй бол оддыг л зэмлэ.
Бумба - (1/20-2/18)
Дотны хүнтэй холбоотой олон түгшүүр, санаа зовоосон зүйлсийг энэ өдөр авч ирнэ. Хэрэв цагийг нь олж учрыг нь олохгүй бол та нарын харьцаа мухардалд орно гэдгийг од эрхэс сануулж байна. Та элэгсэг байж, таны үйл ажиллагаан дахь сонирхож байгаа хүмүүсээс зайгаа барь. Санхүүгийн асуудал тэнцвэргүй байгаа учир хэд хоногийн дараагаас тогтвортой байна. Хумхын ордны эрчүүд мэргэжлийн амжилтаар бялхах болно. Огцом хариу гарах нь ямар ч гарцгүй зөв шийдвэр гаргасантай холбоотой.
Загас - (2/19-3/20)
Материаллаг үнэт зүйлс баялаг хуримтлуулж хувийн ба ажил хэргийн харилцаагаа өргөжүүлэх өдөр. Бизнес мэргэжилдээ өөрийн байр сууриа бэхжүүлэх олон боломж байна. Ажил бол зөвхөн мөнгө олох бус гүн таашаал, гүн сэтгэл ханамж, өөрөө ба бусдаараа бахархах бахархал авч ирэх ёстой. Таны цагийн ихэнхийг нь өнгөрөөдөг газар бол ажил гэдгийг мартаж болохгүй шүү.