11.17

Өвөрхангайд таван хүн ослоор нас барлаа

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэнгийн гүүрнээс  зүүн тийм 27 км замд N.Tida  маркийн Э жолоочтой авто машин онхолдож  жолооч 23 настай эрэгтэй Э, зорчигч 54 настай эрэгтэй Ж , 40 настай эмэгтэй  М, 04 сартай эрэгтэй О нарын 4 хүн нас барж 1 хүн хүнд гэмтсэн талаар бид мэдээлсэн


Тэгвэл Өвөрхангай аймаг “Бат-Өлзий сумын 2-р баг Дунд халзан гэх газар “Маяти” автомашин уулын уруу онхолдож Г, Ц, О, Б, Б нарын 5 хүн газар дээрээ нас барсан” хэргийг шалгаж байгаа аж.

Энэ мэт хөдөө орон нутагт цас их орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоотой ноцтой осол аваарууд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.