Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэнгийн гүүрнээс зүүн тийм 27 км замд N.Tida маркийн Э жолоочтой авто машин онхолдож жолооч 23 настай эрэгтэй Э, зорчигч 54 настай эрэгтэй Ж , 40 настай эмэгтэй М, 04 сартай эрэгтэй О нарын 4 хүн нас барж 1 хүн хүнд гэмтсэн талаар бид мэдээлсэн
Тэгвэл Өвөрхангай аймаг “Бат-Өлзий сумын 2-р баг Дунд халзан гэх газар “Маяти” автомашин уулын уруу онхолдож Г, Ц, О, Б, Б нарын 5 хүн газар дээрээ нас барсан” хэргийг шалгаж байгаа аж.
Энэ мэт хөдөө орон нутагт цас их орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоотой ноцтой осол аваарууд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.