11.17

Лопес, Смарт нарын хуримын тов тодров

Бүжигчин Каспер Смарттай нэрт жүжигчин, дуучин Женнифер Лопес таван жил үерхэж байгаа билээ. Хэд хоногийн өмнө алдартай бүсгүй дөрөв дэх удаагаа гэрлэхээр шийдсэн нь тодорхой болов. Нижгэр хурим хийхийн оронд хосууд Смартын эх оронд даруухан ёслохоор шийджээ. 

Од хос хуримын товоо ч тодорхой болгосон гэнэ. Ёслолын үйл ажиллагаа Талархлын өдөр болох аж. Энэ баярыг АНУ-д 11 дүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт тэмдэглэдэг бөгөөд энэ жил 26-ны өдөр тохиож байгаа юм.