Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг гаарч, цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын 70 хувийг хулгайн гэмт хэрэг эзлэх болжээ. Гэгээн цагаан өдөр бусдыг бүлэглэн дээрэмдэж, мөн гар утас, эд зүйлсийг нь хулгайлахаас гадна цүнх, үүргэвчийг нь хулгайлсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Түүнээс гадна автомашины зогсоол дээр тавьсан машины толинуудыг хулгайлах явдал ерөөсөө буурахгүй байгаа аж. Автобусанд хулгайч нар олноороо явдаг бөгөөд бусадтай бүлэглэж, бусдын анхаарлыг сарниулж байгаад эд зүйлсийг нь хулгайлах явдал газар авчээ.
Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хулгайн хэргийг харахад Баянзүрх дүүргийн 16 хороонд айлд хулгайч орсон байна гэсэн мэдээллийг шалгахад тус тоотод оршин суух М /эр.43 н/-ын гэрийн хаалгыг хөшин хулгайч орж, эд зүйл авсан хэргийг Дорнод аймаг Баян-Уул сумын 1-р багт суух 24 настай Б хулгайлсныг илрүүлжээ.
Мөн Шархадны “Хүслэн” төвд лангуунаас хүрэм, гутал зэрэг эд зүйл алдлаа” гэсэн гомдлыг шалгахад тус төвийн лангуунаас БЗД-9 хороонд суух 29 настай Б, 47 настай Н нар бүлэглэн хулгай хийснийг нөхөн илрүүлж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайн ил зогсоолд байсан автомашинаас эд зүйл алдагдсан байна” гэх мэдээллийг шалгахад иргэн 31 настай эмэгтэй Г-гийн эзэмшлмйн “Тоyota RAV-4” автомашины хаалганы шилийг хагалан хулгайч орж, эд зүйл авсан хэргийг оршин суух хаяггүй П гэгч согтуурсан үедээ үйлджээ.