11.18

Мэлхийнүүдийн материаллаг амьдралд таатай өдөр

Хонь - (3/21-4/19) 
Холимог хандлага оршино. Зарим нь эсрэг агуулгатай байх ч гэгээлэг мэдээнүүд ирнэ. Нар болон таны амьдралыг чиглүүлэгч санчир гариг хоёр нэгдэхэд өнөөдөр хэцүү ажлаа бусдад шилжүүлэн хамар доорх хүнд чулуу үгүй болно. Чухал зүйлд анхаарал татагдаж, үйл явц удаан болох ч тогтвортой байна. Ажлын ачаалал, ядарснаас болж зарим нь уцаартай байна. Ажлаасаа хэдэн цагийн өмнө тарж, стрессээ бууруулан богино хугацаанд өөрийгөө сэргээ. Таны сонгосон тодорхой зүйл, худалдаж авах гэж байгаа юмс, хэрэгжүүлэх гэж байгаа санаанууд хамтрагчид тань таалагдахгүй. 

Үхэр - (4/20-5/20) 
Таныг томоохон өөрчлөлт хүлээж байна. Од эрхэс таны талд байна. Гэхдээ зөвхөн таныг ажилдаа дур сонирхолтой байгаа тохиолдолд л энэ бүхэн биеллээ олох болно гэдгийг анхаар. Өөртөө итгэлгүй, сул дорой байдал, бусадтай харилцахдаа алдаа гаргах, буруу төсөөлөл зэрэг нь ирээдүйд таны арилжаа наймаа болон бүтээлч үйл ажиллагаа явуулах замыг хаах бул хар чулуу болж мэдэх нь. 

Ихэр - (5/21-6/21) 
Хуучин төлөвлөгөө зорилтыг биелүүлэхийн тулд шийдвэрлэх ажилд анхаарал төвлөрүүл. Юманд болгоомжтой ул суурьтай хандаж шинэ амжилтад хүрэхийг эрмэлэ. Ажил дээрх таны байр суурь өөрчлөгдөхөд бэлэн бай. Та өөрийн хүчээр эсвэл ашигтай гэрлэлтийн ачаар санхүүгийн амжилтад хүрч чадна. Эд хөрөнгийн алдагдалд хүрэхгүйн тулд та ажлын идэвхитэй байдлаа багасгах шаардлагатай. Өдрийн эхэн хагаст та ажлын хамтрагчид болон удирдагчтайгаа эв найрамдалтай байна. Өдрийн хоёрдугаар хагаст та өөрийнхоо ойр дотныхоны өмнөөс зохион байгуулалттай, хариуцлагатай байх шаардлага гарна. 

Мэлхий - (6/22-7/22) 
Мэлхийнүүдийн материаллаг амьдралд таатай өдөр. Өнөөдөр ажил тань танаас ихээхэн чармайлт шаардах бөгөөд үр дүн нь урт хугацааны дараа гарна. Өөрийгөө илэрхийлэх хандлага, үйл явдалд хайнга хандах нь удирдлага болон хамтран ажиллагсдаар таагүй дүгнэгдэхэд хүргэнэ. Сэтгэл санааны хувьд ачаалалтай өдөр. Олонх нь хөнгөлөлт, зээллэг, шагнал авна. Нэмэлт орлого хялбархан олно. Та ажилд орж, хэлхээ холбоо тогтоож чадвал бүхий л талаар амжилт олж чадах болно. 

Арслан - (7/23-8/22) 
Алдагдалд орж болзошгүй өдөр. Бизнесмэнүүд энэ үед татвар эсвэл хяналт шалгалтын байгууллагуудтай асуудалд орооцолдоно. Улмаар ихээхэн хэмжээний мөнгөнөөс сална. Таны хувь заяанд багагүй үүрэг гүйцэтгэх найз нөхөд ивээн тэтгэгчид хүрээлнэ. Тэдний тусламжтайгаар цаашдын үйл ажиллагаагаа хэрэгтэй чиглэлд оруулж эхэлнэ 

Охин - (8/23-9/22) 
Хамт олонтойгоо харилцах, олон нийтийн арга хэмжээнд сайн өдөр. Санаа бодлоо хэрэгжүүлэх, хүсэл тэмүүлэл, зугаа цэнгэлд дуртай зангаа дарахад таатай. Эргэн тойрнынхондоо хайхрамжгүй загнах, дүрсхийн уурлах, их зан гаргах хэрэггүй. Гэр бүл болж амжаагүй байгаа хэн нэгэн өөрийн зав, чөлөөт цагийг гэрээсээ гадуур ихээр өнгөрүүл, учир нь яг энэ өдөр уулзаж учрах хүнтэйгээ цаашдын хамтын амьдралын хувь заяагаа холбох магадлал өндөр байна. Таны тэвчээр, хэрсүү зангаас цаашдын бүх ажлын амжилт шалтгаалах болно. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Удаан оройтсон ямар нэгэн үнэт зүйлс, машин эсвэл байр худалдах,  худалдан авахад тохиромжтой үe. Хэтэрхий хямгач бүү загна. Алтан дунджийг баримтал. Ихэнх жинлүүрүүд ядрах, азгүйтэл, зэвүүцэл их хүчтэй байх нь. Энэхүү сэтгэл хөдлөлөө барихыг хичээгээрэй. Бодлогогүй алхам хийх, таагүй байдалд оруулах зүйл бүү хий. Хамгийн тааламжтай газар бол таны гэр байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өдөөн хатгалаг, бүдүүлэг байдалтай учрах өдөр. Хэн ч бай хамаагүй тантай бүдүүлэг харьцахад та өөрийн ухамсарт тулгуурлан түүнтэй адилхан байдлаар харьцаж болохгүйг сануулж байна. Харин ч та ухаалаг зан гаргаж соёлч байдлыг эрхэмлэ. Нийтэч байж, хариу алхам хурдан хийх хэрэгтэй. Өнөөдөр та үүссэн бүх асуудлыг хялбархан шийднэ. Эртний нандин хүслээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрийн өмнө шударга байж чадвал, мөн зөн совингийнхоо ачаар ямар ч хүнд хэцүү байдлаас та нэр төртэй гарч чадна. 

Нум - (11/22-12/21) 
Спорт, уран бүтээлд ээлтэй өдөр. Удирдагч болж чадах боловч таны төсөл саналуудыг хүмүүс дэмжихгүй. Шинэ гаргах нэвтрүүлэх ажилд хүндрэл тулгарна. Бизнесийн түншээ солиход тохиромжгүй үе. Ажил хичээлд хуучин арга баримтал. Таны илүү сайн хэмээн бодсон тань эндүүрэл байж болно. Од гаригс хайр дурлал болон гэр бүлийн харилцаа таатайг анхааруулж байна. Урд шөнийн зүүд зөн билэгтэй сайн байна. 

Матар - (12/22-1/19) 
Ажил дээр одоогоор өөрчлөлт харагдахгүй байна. Цалин нэмэх, шагнал авахад найдаад хэрэггүй. Гол нь одоо тавьсан зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байна. Татварын алба, үл хөдлөх хөрөнгө ба эмч нар, нийгмийн байгууллагын ажиллагсдад ажил ихтэй байх болно. Ховор олдох боломжийг алдалгүй жижиг саадыг үл хайхран ажилла. Ажлын цагаар ажилдаа л анхаарлаа хандуул. Хайртай хүнээсээ болж ажлаа цалгардуулж болзошгүй учир та хоёрын дунд бага зэрэг асуудал үүсэх бололтой. 

Бумба - (1/20-2/18) 
Авхаалж самбаатай Хумхуудын хувьд азтай өдөр байх болно. Санхүүгийн байдал удаан боловч найдвартайгаар сайжирна. Та ямар нэгэн ашигтай гэрээ хэлцэл хийнэ. Эсвэл ашигтай мөнгөний үйл ажиллагаа явуулна. Таны зөн совин санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд тус болно. Хумхын ордны бүсгүйчүүдийн хувьд хувийн амьдралд бяцхан эмх замбараагүй асуудал гарч ирнэ. Амьдралыг тань тодорхой хэмжээгээр өөрчлөх өдөр. Өөрчлөлтөд бэлд. Анхаарал сэрэмжтэй байж бусдын зөвлөгөөг бүү дага. Учир нь санаа муут урьдын адил танд муу зүйл хийхийг оролдоно. Хуучны бүтэлгүйтлүүдийнхээ тухай март. Урьдын харилцаа холбоогоо тасал. Тантай хамт таны шинэ хувь заяа байна. 

Загас - (2/19-3/20) 
Олон зүйлд суралцаж болох онцгой хувь хүмүүстэй уулзана. Эрэлхэг хүмүүсийг энэ өдөр шагнал хүлээж байна. Хэрвээ та өөрийн хамгийн зоригтой төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадвал аз амжилт таныг жилийн турш хүлээж байна. Санаандгүй зөн билгийн үйлдэл тань зөв бодол руу түлхэж зорилгодоо хүрэхэд тань тусална. Үнэт эдлэл мөн чулуу авахаас бусад худалдан авалт таатай байна.