11.18

“Эх дэлхийн мисс-2015”-ын оролцогч А.Баярцэцэг “Марко Поло”-д дүр бүтээжээ

Австрийн нийслэл Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээн энэ сарын 18-нд эхлэх юм. Тус тэмцээнд дэлхийн 95 орны мисс өрсөлдөж байгаагаас Монгол Улсаа төлөөлөн “Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Түүний бэлдсэн танилцуулга видео онлайнд хамгийн их хандалттай байгаа бөгөөд монголчууд ч мисс бүсгүйг дэмжиж байгаа.

 Тэгвэл А.Баярцэцэг сүүлийн хоёр жил би Америкийн Лос-Анжелес хотод суралцаж, жүжигчний мэргэжил эзэмшсэн гэнэ. Тиймдээ ч тэрбээр АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны хоёрдугаар цувралд бэлэвсэн, монгол эмэгтэйн дүрийг бүтээсэн байна. Энэ талаар тэрбээр “Намайг “Марко Поло” кинонд тоглоход холбож өгсөн хүн бол “Miss Mongolia-2015” тэмцээний шүүгчээр ажиллаж байсан жүжигчин М.Оргил. Бидэнд англи хэлтэй хүн хэрэгтэй байна, хамтарч ажиллаач гэж М.Оргил ах санал тавьж байсан. “Марко Поло” киноны зохиолч, найруулагч нар Монголд ирэхдээ шинэ дүр бодно гэж хэлээд явсан. Удалгүй дараа нь надад санал ирж, шалгаруулалтад ороод тэнцсэн. Зураг авалтын тухайд Унгар, Словак, Малайз улсад болсон. Миний дүрийн зураг авалт дууссан” хэмээн ярьжээ. 

Н.АНАР