Загварын ертөнцийг орхисон “Викториа”-гийн сахиусан тэнгэр Жизель Бундхен алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг 2016 оныг дуустал чимэх эрхтэй болжээ. Учир нь тэрбээр “Мерилин Монрогийн сүрчиг” хэмээн алдаршсан “Шанель 5” үнэртэй усыг сурталчлах шинэ төрхөөр тодорсон байна. Жизель “Миний хамгийн дуртай сүрчиг бол “Шанель 5”. Энэ сүрчгийг түрхсэн эмэгтэй өөртөө итгэлтэй, хүчтэй болдог. Хэзээ ч давтагдахгүй тансаг үнэр” хэмээн энэхүү үнэртэй усны Зул сарын баярт зориулсан сурталчилгааны үеэр хэлсэн байна. “Шанель 5” сүрчгийг Мерилин Монро, Катрин Денев, Одри Тоту зэрэг алдартнууд сурталчилж байжээ