11.18

Б.Батзаяаг үргэлжлүүлэн хорих уу

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг энэ сарын 16-нд батлан даалтад гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг прокурор нь эсэргүүцэж, эсэргүүцэл бичээд байгаа билээ. Прокурор эсэргүүцлээ өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлснээр яг одоо Б.Батзаяаг батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг тус шүүхэд хэлэлцэж байна. 

Б.Батзаяаг өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон. Түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа бөгөөд түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан юм. Ямартай ч Б.Батзаяаг үргэлжлүүлэн хорих эсэх нь удахгүй тодорхой болох юм. 

Н.АНАР