Өнгөрөгч есдүгээр сард хуримынхаа нэг жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн олон хүүхдийн ээж, аав болох Анжелина Жоли, Брэд Питт нар нэгэн шуугиант хэрэгт холбогджээ. Тэдний гэрт хүүхэд асрагчаар ажиллаж байсан гурван ч эмэгтэй орон гэрт нь хүүхдүүдийн хүмүүжлийн асуудал ямар байдаг талаар ярьсан гэнэ.
Тэдний өгүүлснээр бол Жоли бүсгүй өөрийн зургаан хүүхэд болох Мэддокс, Пакс, Захара, Шилох, Нокс, Вивьен нарт хэзээ ч, юуг ч хориглодоггүй аж. Энэ хэт их эрх чөлөө хүүхдүүдэд нь хор уршиг тарьж мэднэ хэмээн асрагч нар нь болгоомжлов. Мөн оддын гэрт хэн ч хүүхдүүдийнхээ цахим сүлжээнд болон компьютерийн ард өнгөрүүлсэн хугацааг хянадаггүй гэнэ шүү.