11.19

АН ба Хөгжлийн банкныхан айдастай байна

ХОЁР ТЭРБУМЫГ 27 БОЛГОСОН ЛУЙВАР ХЭНИЙХ ВЭ- 

АН-ынхан айдастай бай- на. Хөгжлийн банкныхан ч бас. Учир нь АН-ынхан УИХ- ын 2012 оны сонгуулиас өнөөдрийг хүртэл засгийн эр хийг барихдаа төсвийн зар цуулалтыг бултуулах зо- рил гоор Хөгжлийн банкыг байгуулсан гэвэл үнэнээс хол зөрөхгүй. “Толгой”-д нь Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, “Фортуна”- гаа сайдаар нь томилж аваад ард түмний татварын мөнгийг баруун, солгойгүй цацсаныг баримт дэлгэн ярих хүн ч бий. 

Гурван ч жилийн хугацаанд ингэж “хазаар”-гүй явсан Хөгжлийн банкныхан ойрноос их айдастай байгаа сурагтай. Үүнийг дагаад төс вийн гадуурх төсөв бий болгох санаачилга гаргасан АН-ынхны амьсгаа өндөр байгаа нь ч гарцаагүй. Учир нь, улсын хөрөнгийг нааш цааш нь хийх эрхтэй банк байгуулах санаачилгын эзэд нь АН-ынхан. Гэхдээ тэдний өндөр амьсгаа ирэх долоо хоног хүртэл түр намдсан. Тодруулбал, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хо- рооны ирэх лхагва гари гийн хуралдаан хүртэл Хөгж- лийн банкныхан ба түүний “эзэд” түр амсхийгээд бай- на. Манай улсын гаднаас бос госон их хэмжээний зээл болох “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг ямар ажилд, хэрхэн зарцуулсан нь эртнээс олны анхаарлыг тат- сан. Тийм ч учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын даргын захирамжийн да- гуу Хөгжлийн банкинд шал- галт хийх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Харин энэ ажлын хэсгийнхэн эцсийн дүгнэлтээ гаргажээ. 

Олон нийт уг шалгалтын дүнг ихээхэн сонирхож байгаа бол АН-ынхан чадах ядахаараа бойкот хийж байна. Уг нь энэ талаарх мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 17-нд Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэ- лэл цэх байсан ч УИХ-ын дар гын “ташуур” АН-ын ги- шүүдэд хүрсэн учраас тэд хуралдаандаа ирж, ирцээ бүрдүүлээгүй юм. Тэр бүү хэл, байнгын хорооны ху- рал даанд очиж сууж болох- гүй хэмээн толгой дараалан үүрэгдсэн ч сураг бий. Тэг- вэл эрх баригчдын энэ их сандралын цаана юу нуугдаж байна вэ. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд дэлгэснээр ямар хууль бус үйлдлийн сэжүүр илрэх вэ гэх мэт хариулт нь тодорхойгүй асуултууд хө- вөрч байна. Ажлын хэсгийн ахлагчийн хэлснээр энэ шалгалтынхан овоо “юм”- ны үзүүрээс атгасан гэсэн. Хэ дий гээр АН-ынхан энэ шал галтын дүнг олонд мэ- дээлэхгүй гэхдээ байдаг бүх л арга чаргаа хэрэглэж бай гаа ч ажлын хэсгийнхэн лоббид өртөхгүй гэдгээ албан ёсоор зарлачихсан. Өнгөр сөн хуга- цаанд Аудитаас Хөгж лийн банкинд хоёр ч удаа шалгалт хийсэн бөгөөд үүний дүнд маш олон хууль бус үйлдэл илрээд байгаа юм. 

ХОЁР ТЭРБУМААР БАРИХ ЗАМЫН ТӨСВИЙГ 27 БОЛТОЛ НЬ ӨСГӨЖЭЭ 

Хөгжлийн банкинд хий- сэн шалгалтын дүнг олон нийтэд хүргэхгүйн тулд АН-ынх ны “амьсгаа “давх- цаад байгаагийн цаад учир нь эндээс их олон хууль бус үйлдлийн үзүүр хөврөхтэй холбоотой. Ту хайл бал, энд нэг л жишээ дурдахад, хоёр тэрбумын өртөгтэй замын ажлыг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн байх юм. Тодруулбал, Увс аймгийн төвийн авто замын барилгын ажилд төсөвлөх ёстой байсан хоёр тэрбум төгрөгийг 27.4 тэрбум болтол нь өсгөсөн луйврын шинжтэй ноцтой жишээ байна. Анх энэхүү автозамын тендерийг БНХАУ-ын “Шин Жиан Шин Фа” компани өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн саналаа ирүүлсэн байдаг. Гэтэл хоёр тэрбумын үнийн саналыг нь бууруулах биш эсрэгээрээ өсгөж, 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тооцжээ. Гэтэл Архангай аймагт 3.2 км авто замыг инженерийн шугамын дэд бүтцийн хамт 4.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бол Увс аймагт 10 тэрбум болгож өсгөсөн байгаа юм. 

Үүгээр ч зогсохгүй хамгийн ноцтой нь энэ төсвийн мөнгө ганцхан жилийн дотор 27.4 тэрбум төгрөг болтлоо өсч, 2016 оны төсөвт суусан нь анхаарал татна. Одоо энэ мөнгөнөөс 7.6 тэрбумыг нь энэ оны төсвийн тодотголоор шийдэж , үлдсэн 19.38 тэрбумыг нь ирэх оны төсөвт шахан суулгасан бай на. Мэдээж энэ үйл явд лын цаана луйврын шинж тэй үйлдэл байгаа нь ойл гомжтой. Анх энэ үйл явд лыг УИХ-ын гишүүн Ч.Хү рэл баатар илчилж, эрс шүүмжилж байсан. Гэвч үүнийх нь “хариу”-д түүнийг “Өөрийн тойргийнхоо бүтээн байгуулалтын төс- вөөс хасах санал гаргасан хэмээн хэвлэлээр гүтгээд авсан. 

Түүнчлэн энэ хэрэгт Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн ихээхэн үүрэг рольтойгоор орлцож яв сан. Тэрбээр дээрх “27.4 тэрбумыг төсөвт суулгаад өгөөч” хэмээн гуйгаад явж байсныг ч улс төрийн хүрээнийхэн анддаггүй юм билээ. Харин ийнхүү түүний гуйлга биел- лээ олж, луйврын шинжтэй мөнгө төсөвт сэмхэн шур- гал жээ. Хаанахын, ямар жиш гээр ийнхүү замын ажлын төсвийг арав дахин өс- гөсөн явдлын учир удахгүй тодорхой болох биз. Угтаа нэг км замыг дунджаар 400 сая төгрөгөөр гүйцэтгэдэг юм байна. Гэтэл Увсынхан 3.2- хон км замыг 27.4 тэрбумаар барихаар төсвөө батлуулж, дээд “амжилт” тогтоолоо. Гэтэл учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ мөнгөөр дунджаар 63 км автозам барьж, бүхэл бүтэн хоёр айм гийн төвийг шороон замгүй болтол зулж чадахаар байжээ. 

М.ӨНӨРЖАРГАЛ