Япон улсын Токио хотод киокушинкай каратэгийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг энэ сарын 20-22-нд зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Н.Отгонбаатар, М.Баттүшиг нар урилгаар оролцоно. Мөн тэмцээний өсвөр насны -55 кг-ын жинд Б.Мянхай, ахмад тамирчдын ангилалд Л.Баярсайхан нар оролцохоор өчигдөр Токиог зорьжээ. Тэмцээнд оролцох Л.Баярсайхан, Б.Мянхай нар аав, хүү хоёр юм. Тамирчдыг Монголын киокушинкай каратэгийн холбооны багш, дасгалжуулагч Д.Чинзориг удирдан оролцохоор болсон байна.