03.26

Шингэрүүлсэн хийн ашиглалтад хайнга хандаж болохгүй

МХЕГ-аас шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан тоног төхөөрөмж, угсралт, ашиглалтын шаардлага хангаагүйгээс орон сууц, барилга байгууламж, цаашлаад хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжинд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч иргэн, аж ахуйн нэгж нь батлагдсан зураг төслийн дагуу тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар холбогдох дүрэм, журам, стандартын дагуу суурилуулах, шаардлага хангасан баллон ашиглах, хоёроос дээш давхарт газын баллон байрлуулж, хадгалахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хийн алдагдал илрүүлэх автомат хаалт, хамгаалах хэрэгслийг суурилуулах, хий алдагдсан тохиолдолд цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч, холбогдох газруудад мэдэгдэх ёстой юм.

Иргэд өөрийн орон сууцны барилгад хууль, тогтоомж зөрчин ашиглаж буй хийн баллоны байдалд хяналт тавьж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна.