11.19

Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Г.Маралмаа, Т.Цогт нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ. 

Тодруулбал, тэдэнд холбогдох хэргийг хоёр удаа мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд гурав дахь удаагаа шүүх хэлэлцэж, хоёуланд нь 24 жилийн хорих ял оноосон байгаа билээ. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэх юм.