11.19

Шакираг шантаажлав

Өнөө цагт хэнд ч итгэхийн аргагүй болжээ. Колумбийн дуучин Шакира болон түүний нөхөр Жерар Пике нарыг нэгэн үл таних этгээд дарамтлах болсон гэнэ шүү. 

Тэрбээр Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин болон түүний эхнэрийг гэр бүлийнх нь эвгүй бичлэгийг олны хүртээл болгоно хэмээн сүрдүүлж байгаа аж. 

Оддын төлөөлөгч тиймэрхүү дүрс бичлэг үнэндээ огт байхгүй гэдгийг мэдэгдсэн ч балмад этгээд их хэмжээний мөнгө шаардсан хэвээр байгаа юм. Шакира, Жерар нар иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд Милан, Саша гэдэг хоёр хүүтэй болсон билээ.