11.19

Интернэт кафе, автомат тоглоомын газруудыг шалгалаа

БГД-ийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа интернэт кафе, цахим тоглоом, автомат тоглоомын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжүүдэд холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг хяналт шалгалт явууллаа. 
 Шалгалтын хүрээнд Засгийн газрын “Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын тухай 410 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөвлөгөө мэдээлэл өгөх, зөрчил дутагдлыг арилгуулах, шаардлагтай тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг тус тус  авч ажилласан байна. 

 Ажлын хэсэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, , БГД-ийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн  болон тухайн хорооны хэсгийн байцаагч нар байлцан 

зөрчилтэй 8 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, мэдэгдэх хуудас өгч зөрчилөө арилгах хүртэл тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаа явуулахгүй байхыг санууллаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь эрүүл ахуй, агааржуулалтын наад захын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн борлуулсан, уртасгасан цагаар ажилладаг зэрэг зөрчилтэй үйл ажиллагаагаа явуулж байжээ. Бусад иргэн, аж ахуй нэгжид зөвлөгөө, мэдээлэл, сануулга өгөх чиглэлээр ажилласан байна.