11.19

Төслүүдийн нээлт болно

БОНХАЖЯ болон Япон улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран "Ойн тогтвортой менежмент ба нутгийн иргэдийн амжиргааг сайжруулах нь" болон "Хүлэрт намгийг хамгаалах стратеги, менежмент" төслүүдийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.  Дээрх  төслүүдийн нээлт  маргааш буюу 11 дүгээр сарын 20-ны 09:00 цагаас “Пума империал” зочид буудалд болох юм байна.