МИАТ компанийн удирдлагууд асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн болон “Монголиан эйрлайнс” компанийн захирал асан Ч.Суурьтогтох нарын хүмүүс “Дайны эрсдлийн сан” гэх нэрээр зохиомол даатгалын компани руу их хэмжээний мөнгө гуйвуулсан, мөнгө завшсан, угаасан улсад хохирол учруулсан хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 10-аас дээш жилийн ял сонссон. Гэсэн хэдий ч Улсын Дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгож бууруулсан байдаг. Тэгвэл Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар хоёр жил ял эдлээд эрүүл мэндийн шалтгааны улмаас суллагдлаа гэсэн бор шувуу нисэх болов.
Энэ талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Нийслэлийн шүүхүүдээс тодруулсан. Одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар ямар ч хүн суллаагүй” гэсэн бол ШШГЕГ-аас “МИАТ-ийн удирдлагууд асан нэр бүхий хүмүүсийг эрүүл мэндийн шалтгааны улмаас сулласан. Шүүх эрүүл мэндийг нь харгалзан үзэж шийдвэр гаргасан. Манайх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэлээ” гэсэн мэдээллийг хэвлэлд өгсөн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
С.НАРАН