Сагсчин Т.Санчир хуучин багтаа эр гэн нийлж, ши нэ улирлын тог лолтод орол цохоор болсон тухай мэдээ цацагдсан. Тэрбээр өмнө нь О.Баярцогт дасгалжуулагчтай “СБЛ Хасын хүлэгүүд” багт тоглодог байсан юм. Дээрх мэдээлэл гар сан тай холбог- дуул ан “СБЛ Хасын хүлэгүүд” клубээс мэдэгдэл гаргажээ. Үүнд, “СБЛ Хасын хүлэ гүүд” клуб нь Үн- дэсний дээд лигт орол- цох бэлтгэл сургуу- лилтаа хийж байгаа ба тамирчдын албан ёсны нэр тодорч, гэрээний үйл ажиллагаа дууссан болно.
Тиймээс одоогоор Тунгалагийн Санчиртай албан ёсны гэрээ хийгээгүй байгаа учраас ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэжээ. Тэгэхээр энэ улирлын Үндэсний дээд лигт Т.Санчир тоглохгүй бололтой. Сонирхуулахад, сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2015-2016 оны улирлын тоглолт эхлэхэд цөөн хоног үлдлээ. Тоглолтыг энэ сарын 21-ний бямба гаригт эхлэхээр товлоод байсан ч 28-ныг хүртэл хойшилсон. Учир нь, лигийн легионер тоглогчдын сонголт, монгол тоглогчидтой байгуулах гэрээ хэлцэл цэгцрээгүй байгаа аж. Үндэсний дээд лигийн тоглолтод өнгөрсөн улиралд түүхэнд байгаагүй хамгийн олон буюу 11 баг өрсөлдсөн. Харин энэ удаа найман баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.