Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нэгэн сонирхолтой мэдээг фэйсбүүкийн хуудастаа бичжээ. Тэрбээр “Домогт дуучин Фрэнк Синатрагийн мэндэлсний 100 насны ойг дэлхий даяараа тэмдэглэж байгаа билээ. Энэ хүний төрсөн өдөр арванхоёрдугаар сарын 12-нд тохиодог. Энэ өдрөөр түүний дууг сонсдог фэнүүдэд нь гайхалтай зүйл үзүүлэхээр бид зэхэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хэлнэ” хэмээжээ. Фрэнк Синатра 1915 оны арванхоёрдугаар сарын 12-нд АНУ-ын Нью Жерси мужийн Хадсон хотод төрсөн. “Оскар”-ын шагналт, итали гаралтай Америкийн дуучин, жүжигчний бүтэн нэр нь Фрэнсис Альберт Синатра юм.