11.23

”Туршлагатай” эхнэрээсээ салав

Нэгэн тун эвгүй явдал хэд хоногийн өмнө Саудын Арабт болжээ. Гэр бүлийн нэгэн хосын хувьд бал сарын анхны өдөр нь сүүлчийн өдөр болсон аж. Салах өргөдлөө шинэхэн эр нөхөр нь бичсэн байна. Түүний бодлоор бол хуримын анхны шөнө сүйт бүсгүй нь ор хөнжлийн ажилд гайхалтай санаачлагатай, хур их туршлагатай байж, мань хүний сандралыг үгүй хийн, багшилж байсан гэнэ. 

Дэндүү их сэжиг, таамаглалд автсан нөхөр нь өглөө босоод салах шийдвэрийг гаргажээ. Зөрүүлээд эхнэрийнх нь гэр бүл сайн эрийг бүсгүйн нэр хүндэд халдсан, түүнийг доромжилсон хэмээн шүүхэд өгсөн аж. 

Энэ түүх нийгмийн сүлжээнд чамгүй шуугиан дэгдээв. Дийлэнх хүмүүс бүсгүйн талд оржээ. 

“Эмэгтэйчүүд үүнд бэлтгэлтэй байдаг гэдгийг эр нөхөр нь мэдэх ёстой. Энэ нандин сэдвийн талаар тэдэнд ээж, найз нар нь хэлж өгдөг бөгөөд өмнөх туршлагаасаа мэдлэг авсан байх нь хамаагүй” гэж нэг блог хөтлөгч бичжээ. 

Өөр нэг нь “Цахим сүлжээнд байгаа энэ их мэдээллээс хүн хүссэнээ хүртэж байгаа. Харин ч энэ эрэгтэй эхнэртээ туслалцаа үзүүлсэнд талархах ёстой юм” хэмээн шүүмжилсэн байна.