11.24

Металл хайгч ашиглахыг хориглов

Өмнөговь аймгийн тусгай хамгаалалттай газруудаас иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр гар аргаар алт олборлосноос болж 100 гаруй га газар нь эвдэрч, сүйдсэн байна. Тиймээс тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас металл хайгч ашиглах, хууль бус алт олборлохыг хориглосон шийдвэр гаргажээ. Уг тогтоолыг зөрчсөн иргэд байгаль орчинд учруулсан хохирлоо гурав дахин нугалж төлөх аж.