11.24

Оддын баримталдаг хоолны дэглэм

Холливудын гоо бүсгүйчүүдийн ч гэсэн гоолиг бие галбирын нууц нь ягштал мөрддөг хоолны дэглэмд нь байдаг ажээ. Тэдгээр дэглэмүүдээс хамгийн түгээмэл хийгээд амьдралд ойрхноос нь та бүхэндээ танилцуулъя.

"Энэ хоолны дэглэмийг баримтлахад маш тааламжтай байдаг бөгөөд калори бага байдгаараа онцлог байдаг" гэж Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд ярьдаг. Тэдний хэрэглэдэг хүнсний ихэнхийг өндөг, мах, загас, бага зэрэг ногоо, жимс эзэлдэг байна. Харин хэрэглэхэд хүндрэлтэй зарим нэгэн бүтээгдэхүүнийг өөр бүтээгдэхүүнээр орлуулж хэрэглэж болно. Жишээ нь грейпфрутыг ананасаар, бууцайг өнгөт болон цэцгэн байцаагаар мөн хаш вандуйгаар гэх зэргээр орлуулан хэрэглэж болдог нь энэ дэглэмийн бас нэг давуу тал. Энэ хоолны дэглэмийг мөрдөхийн тулд заавал биелүүлэх ёстой дүрэм бас байдаг ажээ.

Дүрэм-1 Хоолны дэглэм нь тал грейпфрутээс эхэлнэ. Дээр нь цай болон чихэргүй хар кофе. 
Дүрэм-2 Бүх хүнсийг тосгүй, бас давс, элсэн чихэргүйгээр хэрэглэнэ. Талх болон согтууруулах ундааг эрс хориглоно.

Дүрэм-3 Өдөрт 1-1.5 литр цэвэр усыг заавал уух ёстой. Гэхдээ хийжүүлсэн биш.
Дүрэм-4 Хоолны дэглэмээ 18 хоног баримтална Энэ дэглэмийг ягштал баримталсан тохиолдолд 7-8 килограмм хасдаг байна.

Hollywood дэглэм

1 дэхь өдөр
Өдөр-1ш өндөг, хар кофе, 1ш улаан лооль
Орой-1ш өндөг, салатны навч, 1ш грейпфрут

2 дахь өдөр
Өдөр-1ш өндөг, хар кофе, грейпфрут
Орой-жигнэсэн болон чанасан тос өөхгүй үхрийн мах, өргөст хэмх, кар кофе

3 дахь өдөр
Өдөр-1ш өндөг, 1 улаан лооль, жигнэсэн бууцай
Орой-чанасан жигнэсэн тослоггүй үхрийн мах, өргөст хэмх, хар кофе

4 дэхь өдөр
Өдөр-салатны навч, хар кофе, 1ш грейпфрут
Орой-1ш өндөг, аарц, жигнэсэн бууцай

5 дахь өдөр
Өдөр-1ш өндөг, жигнэсэн бууцай, хар кофе
Орой- загас, салатны навч, хар кофе

6 дахь өдөр
Өдөр-алим, жүрж, грейпфрутын жимсний салат
Орой- үхрийн мах, өргөст хэмх, ногоон цай

7 дахь өдөр
Өдөр-ногооны шөл, тахиа, ногоон цай, жүрж
Орой- алим, жүрж, грейпфрут жимсний салат

Эхний хэдэн өдөр мэдээж маш хэцүү байх нь дамжиггүй. Гэвч та аль болох их тэвчээр гаргаж чадвал энэ зовлон яваандаа байхгүй болно. Учир нь таны ходоодны хэмжээ аяндаа багасч, өмнө нь өлсөж зовоодог байсан өлсгөлөнгөөс айлтгүй болно.

Энэ дэглэмийг байнга баримталдаг одод

Николь Кидман, түүний жин 57 кг заагаад эхлэх үед тэрээр энэ дэглэмийг ягштал баримталдаг байна. Кэтрин Зета Жонс, тэрээр төрсний дараа энэ дэглэмээр жингээ хадгалдаг аж. Рене Зельвегер "Брижит Жонсын өдрийн тэмдэглэл" кинонд тоглож, жин нэмснийхээ дараа энэ дэглэмээр 12 килограмм хасчээ. Ким Бесинжер, бүхий л амьдралынхаа туршид энэ дэглэмий баримталж ирсэн байна.

Сул тал
Байнгын хар кофе хэрэглэх нь хоосон шахуу ходоодонд маш муугаар нөлөөлдөг ажээ.

Чухал,чухал
Нэгэнт л турах, гоолиг болох тухай ярьж байгаа болохоор танд жин хасахад хэрэглэгдэх дөрвөн гол бүтээгдэхүүнийг танилцуулъя: Грейпфрут-та хэчнээн их идсэн ч нэг ч грамм нэмдэггүй юм байна Эрдэмтдийн судалгаагаар ямарваа хоол хүнс хэрэглэхийн өмнө тал грейпфрут идсэн байхад л таргалах аюулаас айх хэрэггүй гэнэ. Мөн энэ жимсэнд хавдрын эсрэг бодис байдаг байна. Жүжигчин Софи Лорен энэ жимсээр дэглэм барих их дуртай. Учир нь грейпфрут ердөө л 39 калори агуулдаг юм байна. Хулуу-40 калори агуулдаг маш хурдан болдог. Жин хасахад нэн тохиромжтой ногоо. Үхрийн мах-мэдээж өөхгүй хар мах. Уургаар маш баялаг. Тиймээс ганц хэрчим идэхэд л өлсөхийн зовлон эдлэхгүй байж болдог гэнэ. Ногоон цай-ногоон цайны ач тусыг хүн болгон мэднэ. Хүчлийн эсрэг олон бодис агуулдгаараа энэ цай алдартай мөн стрессээс ангижруулна. Өдөрт 5 аяга ногоон цай уухад илүүдэл жингээс айх хэрэггүй юм байна.