11.25

Мисс Х.Бадамгэрэлийн нэрийг барьж, залилан хийжээ

Сүүлийн үед олны танил сайхан бүсгүйчүүдийн нэрийг барьж залилан хийх, хүмүүсээс мөнгө авах оролдлого хийх явдал цөөнгүй гарах болжээ.

Тэгвэл мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэлийн удирдан явуулдаг “Андра модель” загварын агентлагийн нэрийг барин орон нутгаар явж хүмүүсээс мөнгө авсан тохиолдол гарчээ.

Энэ талаар тэрбээр "Нэр ашиглаж элдэв асуудал үүсгээд байгаа нөхрийг би өөрөө мэдэж байгаа. Мэдээлэл технологи ингэж сайн хөгжчихөөд байхад хөдөө орон нутгийн иргэдийг гээд төөрөгдүүлж болно гэж бодсон нь харамсалтай. Хийсэн үйлдэлдээ дүн шинжилгээ хийх байх гэж найдаж байна" гээд доорх мэдэгдлийг гаргасан байна.