11.25

Хамтлаг дуучид шинэ жилээр хэдээр дуулах вэ?

 

 

Өнгөрсөн жилийн хамтлаг дуучдын үнэ ханш ямар байсан бэ?

-МУГЖ дуучин Т.Ариунаа хоёр дуугаа гурван сая төгрөгөөр,

-Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Төрийн шагналт Д.Болд нар нэг, хоёр дуугаа 4 саяас дээш

-“Гурван охин” хамтлаг хоёр дууг хоёр сая

-“Татар” хамтлаг гурван дуугаа хоёр сая 500 мянган төгрөг

-Поп опера урсгалаар дуулдаг “Увертюра” хамтлаг хоёр дууг хоёр сая төгрөг

-Дуучин A Cool 1,5-2 сая төгрөгөөр дуулсан бол шинэ жилийн баярыг хөгжөөх, богино хэмжээний хошин хөтөлбөрөөр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр нар тус бүр хоёр сая, хамтлагаараа бол найман сая төгрөгийн ханштай

Тэгвэл энэ жилийн урлагийнхны ханш ямар байгааг хүргэе!

Төрийн соёрхолт дуучин Д.Болд 5.5 сая төгрөгөөр дуулах ханш дуугарч, харин "Никитон" хамтлагийн дуучин Батчулуун 8 сая төгрөгөөр дуулна гэснээр 2015 оны хамгийн үнэтэй дуучнаар тодорч байна. Харин МУГЖ дуучин Т.Ариунаа, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа нар 2-3 дууг дөрвөн сая төгрөгөөр дуулах бол “Гурван охин”, “Киви” хамтлагууд гурван дуу 2,5-3 сая төгрөгийн үнэтэй байна. Харин хамгийн боломжийн үнээр дуулах дуучин ВХ байлаа. Тэрээр гурван дууг 500 мянган төгрөгөөр дуулахаар болжээ. 

Амьд хөгжмийн хамтлагуудын томоохон төлөөлөл болох “Хурд” хамтлаг бүх гишүүдтэйгээ хүрэлцэн ирж амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх учраас дөрвөн сая төгрөгөөс эхлэх аж. “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан 3,5-4 сая төгрөгөөр гурван дуу дуулах гэнэ.

Мөн зохиолын дуучид болох П.Идэржавхлан, Э.Төрмандах, Б.Буянжаргал, н.Намсарайноров гэх мэт дуучид 1-1,5 сая төгрөгөөр 2-3 дуу дуулах юм байна. “Татар” хамтлаг гурван дуугаа хоёр сая 500 мянган төгрөгөөр, поп опера урсгалаар дуулдаг “Увертюра” хамтлаг хоёр дууг хоёр сая төгрөгөөр дуулах бол дуучин A Cool 1,5-2 сая төгрөгөөр дуулах аж. “UBS” телевизийн “Universe Best Songs” наадмаас түрэн гарсан дуучид харин хамгийн хямд буюу 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр дуулж өгнө.

Хошин урлагийнхны хувьд ТВ коктейль хамтлагийнхантай нэг үдшийг хамтдаа өнгөрүүлэхэд танд таван сая төгрөг хэрэгтэй. Мөрөөдлийн театрынхан гурван сая төгрөгөөр шинэ жилийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулах аж. 

Шинэ жилийг хөтлөгчгүйгээр төсөөлшгүй билээ. Баярын цэнгүүний хөтлөгчдийн ханш 1-1.2 сая төгрөг бол олонд танигдсан хөтлөгчдийн ханш жүжигчдийнхээс дутахгүй. Хамгийн өндөр ханшаар өөрийгөө үнэлсэн хүн бол UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга. Тэрбээр нэгэн үдшийн цэнгүүнийг хоёр сая төгрөгөөр хөтлөх гэнэ. Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нарын акулууд шинэ жилийн тань үдшийг 1.5 сая төгрөгөөр хөтлөх юм. UBS-ийн хөтлөгч Г.Оюунцэцэг 1.2 сая, SBN телевизийн хөтлөгч Б.Болд нэг сая, C1-ийн Б.Барслхагва, ТV8-ийн н.Эрдэнэбаяр, ЕTV-гийн н.Ариунболд нар 800 мянган төгрөгөөр үдшийн цэнгүүн хөтлөхөөр болжээ.