"Эколог бус” ХХК-ийн 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн эко автобусууд өнөөдөр иргэдэд үйлчилж эхэллээ. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Нийслэлээс төсөвлөсөн 25 тэрбум төгрөгийн нэгээхэн хэсгээр ийнхүү Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобусыг худалдан авч үйлчилгээнд гаргаж байгаа нь энэ юм.
2014 оноос хойш нилээдгүй хэл ам дагуулсан эдгээр автобусууд Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлж буй анхны тохиолдол болоод байна.
Эдгээр Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон - Ханын материал чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явж байна.