Өнөөдөр Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 91 жилийн ойн баярын өдөр. Эх орны тусгаар төлөө Монголын үе үеийн удирдагчид тэмцэлдэж, өөрийн амь биеийг үл хайрлан зүтгэж өнөөдрийн ардчилсан Монгол улсыг бидэнд хүлээлгэн өгсөн.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол 1924-1992 он хүртлэх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжсан. 1989 оны сүүлээс эхлэн Монгол улс нь Ардчилсан нийгмийг зарлан тунхаглаж, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар Бүгд найрамдах нэрээ халж Монгол Улс болсон билээ.