Өнөөдөр 11:00-12:00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайгаас Чингисийн талбай хүртэл Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагчид, захын хороолын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд- масктай марш” -ийг зохион байгуулна. Уг арга хэмжээ нь 11 дүгээр сарын 23-27-нд Хэнтий , Дорнод, Өмнөговь аймаг, Налайх дүүргийн ерөнхий боловсролын зарим сургуулиудад “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд-нэг өдрийн масктай аян” зохион байгуулагдаж байгаа юм байна.