11.28

Дуучин Г.Ариунбаатар Буриадад бүр төвхнөх үү?

Олон улсад “Алтан хоолойт” хэмээн хүндлэгдээд буй дуучин Г.Ариунбаатар Улан-Үдэ хотод орон сууц авахаар хөөцөлдж буй сурагтай. 
 Монгол Улсынхаа нэрийг олон улсад таниулсан гавьяат жүжигчин, П.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны “Гран-при” шагналт дуучин Г.Ариунбаатар шагналын мөнгөөрөө уг байраа авах гэнэ. 
Тэрбээр орон сууц авах болсон шалтгаанаа тус хотын дуурийн театр хэзээд үзэгчдээр дүүрэн байдагтай холбоотой гэжээ.
 Мөн Г.Ариунбаатар өмнө нь тус улсад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ дэлхийн олон оронд тоглож байсан ч Буриадын үзэгчид бусдаас онцгой байсныг хэлж байжээ. Түүнчлэн Буриадын тайзан дээр гараад бусад улсын тайзан дээр мэдэрдэггүй догдлолыг мэдэрч, хэзээд аз жаргалтай байдгаа дурссан байна.
Дашрамд дурдахад, Г.Ариунбаатар ирэх бямба гаригт буюу маргааш Улаан-Үдийн театрт бие даасан тоглолтоо хийх аж.
 

mnews.mn