11.28

Уилл Смит том улстөрд орохоор шийджээ

Холливудын од Уилл Смит том улстөрд хөл тавихаар шийджээ. Тэр Америкийн алдартай жүжигчин Рональд Рейганы амжилтыг давтан Ерөнхийлөгч болохыг хүссэн бололтой. Холливудаас том улстөрд ордог моодыг тавьсан хүн шүү дээ, нөгөө Рейган чинь.

Гэхдээ Уилл Смит эхлээд нөгөө Арнольд Шварценеггер шиг амбан захирагчаас эхлэхээр төлөвлөж байгаа сурагтай. "Би Америкийн улстөрийн ертөнцийг хараад тэнд миний орон зай байгаа гэж бодох боллоо. Би тэнд эрэлттэй байна байх" гэж Смит "The Hollywood Reporter" сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. 

Уилл Смит заримдаа Америкт сүүлийн үед болж байгаа үйл явдлуудаас болж ихэд бухимдан уурлаж, унтаж чадахаа байжээ. Гэвч тэр чухам ямар асуудалд илүү их санаа зовж байгаагаа хуваалцсангүй.

"Би өөрийгөө уулын оргилд авирдаг уулчинтай зүйрлэж байна. Миний эмээ үргэлж л намайг хүмүүст ашиг тус хүргэж байгаарай гэж хүсдэг байсан. Иймээс би улстөрд зүтгэхээр шийдлээ" хэмээн Смит ярьжээ. Уилл Смит үнэхээр ямар нэг юм оролдвол оргилд нь гарч чаддаг хүн дээ.

Нэмж өгүүлэхэд, Уилл Смит анх хип хоп, рэп дуулж нэрд гарсан, тэр бүү хэл тэргүүн байруудад бичигдсэн билээ. Дараа нь буюу 1990 онд тэрбээр кино ертөнцөд хөл тавиад бас л оргилд нь хүрч чадсан. 2008 онд "Forbes" сэтгүүлийн мэдээлснээр Уилл Смит дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчин болсон. "Хар хувцастай хүмүүс", "Зэрлэг, зэрлэг Вест", "Би робот", "Би домог", "Хэнкок" зэрэг түүний тоглосон олон киног дэлхий даяар үзэх дуртай билээ.

Удахгүй Америкийн улстөр цоо шинэ хүмүүсээр цус сэлбэх бололтой. Рэппер Канье Уэст, нар шиг. Гэхдээ Уилл Смит улстөрд орохоо нөгөө Канье Уэст шиг 2020 он хүртэл хойшлуулахгүй, ойрын ирээдүйд улстөрөөр "занималдах" гэнэ.

 

www.mnews.mn