09.00 цагт: Олон улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг угтан "Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье" уриа бүхий чуулган Төрийн ордонд болно.
10.00 цагт: 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын тангараг өргөх ёслол Зэвсэгт хүчний 032, 013, 119 дүгээр ангиудад тус тус болж, шинэхэн цэргүүд эх орон, ард түмнийхээ өмнө эр цэргийн тангарагаа өргөнө. Утас: 99121715, 99160187
10.00 цагт: Монгол Улсын Их Сургууль, JICE, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулах Японы Эко өдөрлөг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болно. Утас:89725522
12.00 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордонд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Баянгол дүүргийн баялаг бүтээгчидтэй уулзана. Энэ дүүргийн баялаг бүтээгч ажил олгогч 1000 шахам иргэд оролцоно. Утас: 91915340, 99017930, 88843030, 99123446.
14.00 цагт: Илтгэгч Л.Одсүрэнгийн "Дэлхийн танаар дутах уу" сэдэвт лекц СТӨ-нд болно. Утас: 99991706, 89004786.
15.00 цагт: Хүүхдэд зориулсан "Дино Диза" өдөрлөг Хүннү Молл-д болно. Гэгээн театр, Голден стар жүжгийн сургалтын төвийн авъяаслаг бяцхан хүүхдүүд оролцоно.
Утас: 99212104