11.30

Улаанбаатар таймс”-ын газрыг 24 тэрбумаар зарав

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хууль бусаар хувьчилж авсан гэх “Улаанбаатар таймс” сонины газрыг өнөөдөр дуудлага худалдаанд орууллаа. Тус газрыг долоон тэрбум 155 саяас эхэлж дуудсан бөгөөд 24 тэрбумаар Абдул Кран гэх гадаад иргэн худалдан авчээ.

Ийнхүү олон жилийн турш хотын төвд балгас болсон “Улаанбаатар таймс” сонины гэх нурсан барилгын газрыг ийнхүү олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар зарлаа.