Монголын загварын ертөнцийн хамгийн том баяр болох "Гоёл" наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү наадмаас хамгийн ихээр олны анхаарлыг татдаг зүйл бол топ модель хэмээх цол хэнд очих вэ гэдэг явдал юм. Энэ жилийн хувьд Азийн топ модель О.Ариунзулыг энэхүү шагналын эзэн болох өндөр магадлалтай гэж олон хүн үзэж байсан.
Мөн гэрийн эзэгтэй болж, телевизийн урлагт хүчин зүтгэх болсон мисс Б.Гэрэлчулуун, Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон, Азийн топ модель Т.Батцэцэг, мисс Н.Ану нарыг түүний хүчтэй өрсөлдөгчид байх болно хэмээн таамаглаж байсан.
Гэтэл загвар сонирхогчид маань энэ удаа бас л тааж чадсангүй. Өөрөөр хэлбэл, хэний ч тааварлаагүй "битүү морь" буюу "Андра модель" агентлагийн загвар өмсөгч, мисс М.Уянга Топ модель хэмээх эрхэм цолын эзнээр тодорлоо.




Дашрамд сонирхуулахад, Nine Dots агентлагийн загвар өмсөгч А.Сайхантамир дэд байрт шалгарсан бол Шилдэг эрэгтэй моделиор загвар өмсөгч Баярсайхан тодорсон байна.
www.mnews.mn