Баянзүрх дүүргийнI хорооны нутаг дэвсгэрт байрлах30 дугаар байранд оршин суух иргэн С, Ц нарыг арваннэгдүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө амь насыг нь хохироож, иргэн Ц, Б нарыг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. ЦEГ-ын тусгай ажиллагааны газар, Нийслэлийн цагдаагийн газрын Онц ноцтой хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн баг бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 55 цагийн дотор буюу өнгөрсөн ням гаригт сэжигтэн П.Батбаярыг Хан-Уул дүүргийнIV хорооны Арцат гэх газар оршин суух хамаатныхаа байшинд орогнож байхад нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан байна. Сэжигтэн этгээд эхний мөрдөн байцаалтын үеэр хэргээ хүлээжээ. Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт дээрх халдлагад өртсөн хоёр иргэн мэс засалд орсон байна. 55 настай, эмэгтэй иргэн Ц өчигдөр сэхээн амьдруулах тасгаас энгийн өрөөнд шилжсэн байна. Зарим сайтад мэдээлсэнчлэн хохирогчийн ээж нас бараагүй. Харин түүнийг сахиуртай, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгааг албаны эх сурвалж хэлэв. Орхон аймгаас Улаанбаатарт биеэ үзүүлэхээр ирсэн 66 настай, эрэгтэй Б хагалгаа хийлгэсэн ч биеийн байдал нь сайжрахгүй, хүнд байгаа аж. Сэжигтэн этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үерхэж байсан бүсгүйнхээ ар гэрт шөнийн 02.00 цагт очиж, гэрийнхэнтэй нь маргалдасны улмаас ийн онц ноцтой гэмт хэрэг үйлджээ. Тэрбээр найз бүсгүйнхээ эгч болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хошууч эмэгтэй Ц болон аавыг нь “Охинтойгоо суулгахгүй” гэсэнд нь өс хонзонгийн сэдлээр амь насыг нь хохироосон байж болзошгүй байгааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэж шалгаж байна. Сэжигтэн хэргийн газраас зугтаж явахдаа хоёр найз, дүүтэйгээ уулзаж хувцсаа солиод “Төв аймаг руу айлд очно” гэж хэлээд гарчээ. Тэрбээр 1985 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, вокзал дээр ачаа зөөж байгаад 2008 оноос Замын-Үүд Улаанбаатарын хооронд хувийн автомашинаар бараа тээвэрлэдэг байжээ. Хамгийн сүүлд түүний найз бүсгүй Ш, талийгаач эгчдээ “Би дахиж Б-тай уулзахгүй. Холбоогоо бүрмөсөн тасалж байгаа” гэж хэлсэн байна. Харин сэжигтэн “Би найз бүсгүй Ш рүү өмнөх өдөр 100 удаа залгаж 60 гаруй мессеж бичсэн. Гэтэл хариу өгөөгүй. Гэрт нь яваад очиход өөрөө байгаагүй. Намайг хүлээн зөвшөөрөөгүйд бухимдсан” гэж мэдүүлжээ. Сэжигтэн энэ оны тавдугаар сард найз бүсгүй Ш-ыг зодож Эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үндэслэлээр шалгуулж байсан. Мөн 2004 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн145.2-т зааснаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ. Хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Б.Цэцэгдэлгэр
www.unen.mn