Дэгжин хээнцэр эдлэлд “нугасгүй” жүжигчин У.Уранчимэг гоёл чимэглэлийн арвин их цуглуулгатай. Жил бүр Итали оронд очиж амрахдаа цуглуулгаа арвижуулдаг түүний гоёлын цуглуулга аль хэдийнэ хэдэн чемодан болсон гэнэ. Гоёл чимэглэлийн цуглуулгаас гадна өвөрмөц өөр нэгэн цуглуулга байдаг нь жүжгийн баг цуглуулах юм.

Урнаад ур хийцээрээ дахин давтагдашгүй 20-иод баг байдаг гэнэ лээ. Баг бүр нь өөр өөрийн онцлогтой ба эртнийх байх тусмаа үнэ нь талийж өгдөг аж.
Эх сурвалж: www.top.mn