Жүжиглэнэ гэдэг чинь дуулахаас ч хэцүү юм байдаг юм байна гэж уулга алдаж явсан Г.Эрдэнэтунгалаг тэр үеэ бодвол нилээд чадварлаг болсон. Телевизийн олон ангит кинонуудад тоглохын зэрэгцээ хэд хэдэн шинэ дуугаа бэлэн болгоод байгаа Эрка маань тун удахгүй нэгэн жүжгээр үзэгчидтэйгээ уулзах нь ээ. Одоогоос 3 жилийн өмнө Сэлэнгэ аймагт найман хүн мөсөнд цөмрөн орж, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саранчимэг бүсгүй ширээний тавцан шиг мөсөн дээр тэгнэн, амь гуйн орилсоор Оросын хил даван ор сураггүй алга болсон тухай мэдээ олныг цочирдуулж байсан. Эх үр хоёрын араас харамсан гашуудаж байсан хүн олон ч манай Онцгойгийнхоны ажлаа дэндүү муу хийдгийг тод харуулсан явдал болоод өнгөрсөн.
Энэхүү эмгэнэлт үйл явдалыг мартах учиргүйг сануулахаар “Сэлэнгийн долгио” чуулгын найруулагчаар ажиллаж байсан С.Баярсайхан “Амь тээсэн мөс” нэртэй дуулалт жүжигийг Улаанбаатар хотноо ирэх 1-р сараас тавихаар төлөвлөн бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ. Гол дүрд дуучин Г.Эрдэнэтунгалаг шалгарч, жүжгийн бэлтгэлдээ оржээ.
Эх сурвалж: www.top.mn