12.02

Сард 10 кг турах нууц жор

Өргөст хэмх өндөгний дэглэм нэг сард 10 хил турна,буцаж таргалахгүй. Энэ бол Хятадад их түгээмэл болсон арга бөгөөд биенд сөрөг нөлөөгүй эрүүл хурдан турах арга юм.
Эхний 7 хоног өргөст хэмх өндөг 2-ийг л иднэ .

меню:нэг сарын дотор 10 хил хасахад эхний 7 хоног маш чухал учир яг зааврыг хатуу мөрдөх хэрэгтэй .
өглөөний хоол:нэг ширхэг чанасан өндөг,нэг ширхэг өргөст хэмх
өдрийн хоол: нэг ширхэг чанасан өндөг нэг ширхэг өргөст хэмх
оройн хоол:нэг юмуу 2 ширхэг өргөст хэмх
(ер нь бол зөвхөн чанасан өндөг өргөст хэмх л иднэ ,зөвхөн энэ 2 ийг л цадтал идэж болно.
хэдийгээр их харгис боловч үр дүн маш сайтай юм шүү.
дараагийн 7 хоног меню:
буцаж таргалах аюулаас сэргийлэхийн тулд ,системтэй үзэх хэрэгтэй. Тиймээс 2 дахь долоо хоногоос эхлэн бага зэрэг мах идэх ёстой,гэхдээ дандаа жигнэсэн чанасан мах л болно, болгохдоо тос хийж болохгүй. Харин орой 4 цагаас хойш өндэг өргөст хэмхээ л иднэ. Сүү ууж болно гэхдээ өглөө байвал сайн. Ингэснээр өдрийн турш цатгалан мэдрэмж төрүүлэхэд тань тусална. Мэдээж бас турахад сайн нөлөө үзүүлдэг алим, улаан лооль, киви , гүзээлзгэнэ гэх мэт жимс идэж болно, гэхдээ банана идэж болохгүй.
Яагаад ийм гайхалтай үр дүн үзүүлдэг вэ гэхлээр өндгөнд байдаг витамин б нь биендэх өөхийг хөөдөг бөгөөд өндгөнд байдаг Б1 витамин нь биеийн доод хэсгийн өөхийг арилгадаг байна, дээр нь нэмээд өргөст хэмхэнд ямар ч сахар байдаггүй, мөн илчлэг маш бага учир маш сайн дэмжих бүтээгдэхүүн болдог юм. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Амжилтаа бидэнтэй хуваалцаарай