12.02

Л.Чинбат: Э.Бат-Үүл солиорсон байна

 

АН-аас 2010 оноос эхэлж яригдсан “Монгол цэрэг-Бүтээн байгуулалт” хөтөлбөрийг ажил хэрэг болгох санаачлага гаргаж, 10 мянган цэрэг дайчдыг төмөр зам, зам, барилга зэрэг бүтээн байгуулалтад цалинтай ажиллуулах хөтөлбөрийг баталсан юм. 

Улмаар энэ хөтөлбөрт зориулан улсын төсөвт 24 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ ажлыг эхлүүлэх яриа хэлцэл шат шатанд эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулга нар энэхүү хөтөлбөрийг дэмжиж, монгол залуус энхийн цагт улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, цэргээс халагдахдаа халаасандаа мөнгөтэй, мэргэжлийн үнэмлэхтэй халагдаж, улмаар үргэлжлүүлэн барилга барих, засал чимэглэл хийх зэргээр ажиллах боломжтой хэмээн дүгнэсэн юм. 

Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Х.Баттулга гишүүнийг коммунист хэмээн мэдэгдэж, монгол цэрэг бол зөвхөн улс эх орныхоо аюулгүй байдал дархан хилийг хамгаалах ёстой хэмээн мэдэгдсэн юм. Хотын захирагчийн хоржоонтой мэдэгдлээс үүдэн иргэд хоёр хуваагдаад байгаа юм. 

Нэг хэсэг нь ажилгүй залуусаа ажлын байраар хангаж, гадаадын ажиллах хүчнийг хэдэн мянгаар нь оруулж аюулгүй байдлаа алдаж байгаа төрийн буруу бодлогыг залруулсан үйлдэл гэж харж байгаа бол нөгөө хэсэг ньЭ.Бат-Үүлийн зөв. Цэрэг эрс эх орноо л хамгаалах ёстой хэмээж буй юм. 

Тэгвэл манайдаа л толгой бизнесмэнүүдийн нэг хэмээн үнэлэгдэж буй Гацуурт компанийн захирал Л.Чинбат бүтээн байгуулалтад цэргүүдийг дайчлах асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Бат-Үүл солиорсон байна. Ажил хийж үзээгүй хүний үг ийм байдаг. 50 жил хоцорсон манайх шиг улсад хөдөлмөр хийх боломжтой хүн бүр ажиллах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 
 

Б.Тогтох 


Эх сурвалж: www.mminfo.mn