12.03

А.Мөнхбатын “Хар цагаан жагсаалт” хэдийд тэсрэх вэ?

Сонгууль дөхсөн энэ үед тойрогтоо ажиллан хамаг байдгаа баран яваа гишүүдийн өнгөрсөн хугацаанд хийсэн бүх Пи-Ар-ыг нь талаар болгох “Хар ба цагаан” жагсаалт гээч зүйлийн талаар улстөрчид жийрхэцгээн чимээгүйхэн ажиглаж  байна. Жийрхэсний учир энэ жагсаалтыг гардан хийж байгаа хүн нь МЗХ-ны дарга А.Мөнхбат. Өмнөх сонгуулиар тэр АН-ын луугарууд болох Г.Батхүү, Д.Зоригт нарыг хэн ч биш болгож байсан. Тиймдээ ч тэд энэ 2016 оны сонгуулиар Өвөрхангай руу  зүглэх ч нүүргүй болсон. А.Мөнхбатын овоо хараанд С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин........ гээд АН-ын дараагийн төлөөлөлүүд аль хэдийнэ орчихсон тэсрэхээ хүлээн дуншиж байгаа. Нэг л эрчийг нь авахуулаад нийгмийн сэтгэлзүйд давалгаа үүсгэн дэврээн бужигнуулж гэмээнэ өдгөөгийн энэ 76-гаас сонгогдох хүн цөөхөн л байх болов уу.  Аль аль намынхан А.Мөнхбатаас жийрхэн болгоомжилж  байна. Тэр чимээгүй байх тусмаа аюултай. Монголын улс  төрийн орчинд юу бужигнуулах гээд чимээгүй байгаад байна вэ?

www.top.mn