12.03

Ачилтын компаниудын зөвшөөрлийг өгөхөөр болов уу?

Зориулалтын бус газар буюу нэгдүгээр эгнээ, зам талбай, нийтийн эзэмшилийн газрыг хааж тавьсанаас болж машинаа ачуулах журам хэрэгжиж өнгөрсөн хугацаанд жолооч нар багагүй бухимдалтай байсан. Харин мэргэжлийн хүрээнийхэн энэ талааар “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ аргыг хэрэгжүүлж байсан. Машин ачиж байх үед авто замын хөдөлгөөний ачаалал буурсан. Гэтэл өнгөрсөн %ер сард машин ачихыг зогсоосноос хойш замын ачаалал эргээд 19 хувиар нэмэгдлээ. Жолооч нар нэгдүгээр эгнээнд дуртай газраа машинаа зогсоож, ачаалал үүсгэж байна. Тиймээс ачилтын машинуудыг явуулах нь зүйтэй” гэлээ.

Нийслэлийн удирдлагууд машин ачилтын компаниудын асуудлыг тун удахгүй хэлэлцэхээр болоод байгаа ба эх сурвалжууд “ачилтын компаниудын ажил үргэлжлэх нь тодорхой байгаа. Харин өмнө нь 55-70 мянган төгрөгөөр ачдаг байсан бол одоо 80-110 мянга болж магадгүй” гэж мэдээллээ.

Ийнхүү улсын төсөв бүрдүүлэх нэрээр халхавчилсан хотын удирдлагуудын бизнес удахгүй дахин цэцэглэх нь.

www.top.mn