Сүүлийн үед гаалийн байцаагч нартай холбоотой мэдээлэл их гарч байна. Гэхдээ гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, цагдан хорьсон гэж цацагдаж байгаа ч чухам ямар албан тушаалтнуудыг ямар зүйл ангиар буруутган хорьсон нь тодорхойгүй байсан юм.
Тэгвэл энэ асуудлаар АТГ-аас албан ёсоор тайлбар өглөө. АТГ-аас "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс
1. Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр
2. Газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох
3.Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат
4. Гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэ АТГ-аас мэдээллээ