12.03

60 настай ламтан жирэмсэн хүүхэнтэй гэрлэв

Америкийн Охайо мужийн Мэнсфилд хотод гэр бүлтэй нэгэн ламтан болох Том Миллер өөрийн 19 настай жирэмсэн найз бүсгүй Риба Керфутрубатай гэрлэжээ.

Харин түүний 44 настай эхнэр Белинда Миллер нөхрийнхөө энэ шийдвэрийг бүрэн дэмжсэн байна. 60 настай номлогч эр бүсгүйн ээж, аавтай олон жилийн өмнөөс танил бөгөөд Рибаг хүүхэд байхаас нь л мэдэх гэнэ. 



Сүмд болсон нэгэн үйл ажиллагааны үеэр тэрбээр эхнэртэйгээ хамт бүсгүйд дурласан гэдгээ ярьжээ. Керфутрубагийн ээж, аав энэ гэрлэлтийн эсрэг байсан ч охиноо ятгаж чадаагүй аж. 
Гэхдээ ламтан эр албан ёсоор гэр бүлээ бүртгүүлж чадахгүй байгаа юм. Тэрбээр төр, засаг ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрч байгаа хэрнээ олон эхнэртэй байх явдлыг хуульчилж өгөхгүй байгаад гомдолложээ.

Гурван гишүүнтэй гэр бүл эв найрамдалтай оршин тогтнож байгаа бөгөөд анхны эхнэр нь Рибаг охин дүү шигээ хайрладаг аж. Тэд түүний төрүүлэх хүүхдийг хамтдаа өсгөхөөр болцгоожээ.

Эх сурвалж www.wikimon.mn